Захиралын мэндчилгээ

team

Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН-ийн Гүйцэтгэх захирал

Батсүхийн БААТАРСАЙХАН

Дэлхий дахинаа өрнөж буй эрх зүйн тогтолцооны шинэчлэл нь эрх зүйн тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний болон институцыг төдийгүй хуульчийг мэргэжилийн хувьд өөрчлөлтийнхөө давалгаанд оруулж илүү өндөр шаардлагыг нэхэж байна.

Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН нь энэхүү орчин цагийн нийгэм, цаг үеийн шаардлагыг мэдэрч иргэн, хуулийн этгээдийн эрхийг хуульчийн хувьд хамгаалах, хууль –иргэний хоорондын найдвартай анд нөхөр нь байх үүргээ ухамсарлан өргөн хүрээнд нягт, нямбай үйл ажиллагаагаа явуулах зорилтыг тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааныхаа цар хүрээг иргэн, эрүү, захиргааны эрх зүйн харилцаа төдийгүй Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн харилцаа, мөн олон улсын гэрээ, хэлэлцээр түүнтэй холбоотой өргөн харилцаагаагаар тодорхойлж байна.

Тус хуулийн фирм нь таны хуулийн сайн анд, сайн нөхөр, сайн зөвлөгч байхыг эрхэм болгон ажиллах болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХҮРЭЭ

“Соёмбо легал партнерс” ХХН нь Монгол Улс, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 10 хуульчтай. Хамтран ажилдаг 20 гаруй хуульч, хуулийн фирмтэй тогтмол түншлэн ажиллаж байна.

Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлж оролцох.

Захиргааны эрх зүйн чиглэлээр

Газрын, татварын, тендерийн, сонгуулийн маргаан болон төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, хууль бус акттай холбогдох асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч хэрэг маргаанд туршлагатай өмгөөлөгч, хуульчдын баг ажиллуулах.

Эрүүгийн эрх зүйн чиглэлээр

Эрүүгийн гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэргүүдэд өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн зөвлөгөө өгөх.

Бизнесийн эрх зүйн чиглэлээр

Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, бүртгүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалах, бизнесийн бүх төрлийн гэрээ хэлцэл, дүрэм журмын эхийг боловсруулах, хууль зүйн зөвлөгөө өгөх.

Уул уурхайн чиглэлээр

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, кадастр, уул уурхайн чиглэлээрх хэрэг маргаануудад өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн зөвлөгө өгөх.

Иргэний эрх зүйн чиглэлээр

Өмчийн болон үүргийн эрх зүйн харилцаатай холбогдох бүхий л асуудал, хэрэг маргаан, үл хөдлөх эд хөрөнгө, өв залгамжлал, гэрээслэлийн асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө өгч, хэрэг маргаанд туршлагатай өмгөөлөгч, хуульчдын баг ажиллуулах.

Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр

Хөдөлмөрийн харилцаанд шаардагдах гэрээ хэлцэл, тушаал, заавар, дүрэм журмын эхийг боловсруулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хэрэг маргаанд өмгөөлөгч, хуульчдын баг ажиллуулах.

Барилгын чиглэлээр

Барилга, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн орчны судалгааг үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийх, барилга барихтай холбогдсон маргааныг судлан шийдвэрлүүлэх, барих тусгай зөвшөөрөл, барилгын талбай, метр квадратын зөрүүгийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч, хэрэг маргаанд туршлагатай өмгөөлөгч, хуульчдын баг ажиллуулах.

Бусад

Нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах.

Олон улсын шүүх, арбитрын үйл ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх.

Бидний амжилт

Монгол Улсын “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасны дагуу өмгөөллийн “Соёмбо легал партнерс” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь 2013 онд шинэчлэн байгуулагдсан.

100+

Шүүхд ялсан

1000+

Хууль зүйн зөвлөгөө

200+

Үйлчлүүлэгчтэй

20+

Хамтрагч байгууллагууд

ПАРТНЕРС, ХУУЛЬЧИД

Тус нөхөрлөл нь Монголын Хуульчдын холбооны гишүүн байгууллага бөгөөд Монгол Улсын хууль хяналт, төрийн захиргаа болон хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай хуульч, өмгөөлөгчид нь захиргаа, иргэн, эрүүгийн чиглэлээр үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн өндөр түвшний хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

team

Б.Баатарсайхан

Гүйцэтгэх Захирал

# #

team

Д.Эрдэнэчимэг

Ахлах Зөвлөх

# #

team

С.Энхбаатар

Зөвлөх

# #

team

Б.Амарсанаа

Зөвлөх

# #

team

Ч.Өнөржаргал

Хуульч, Өмгөөлөгч

# #

team

Э.Эрдэнэчулуун

Хуульч, Өмгөөлөгч

# #

team

Ц.Нармандах

Хуульч, Өмгөөлөгч

# #

team

Н.Сайнбаяр

Аж ахуйн ажилтан

# #

Холбоос

Тус хуулийн фирм нь Японы ЭСЯ, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүдтэй байнгын хамтран ажиллаж байна.

Үйл явдал

  • Хэвлэмэл бүтээл
  • team

    Доктор Б.Баярсайхан, судлаач Б.Лхагважав нар хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн үгсийн чуулган” нэртэй Үндсэн хуулийн эрх зүйн салбарын судлаачдад зориулсан

    томоохон бүтээлийг эрхлэн гаргасан юм. Тус бүтээлд БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль, БНМАУ-ын 1990 оны нэмэлтийн тухай хууль, 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хууль, тэдгээрт орсон бүх нэмэлт, өөрчлөлт, 2010 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад орсон үг хэллэгийг түүвэрлэн, цагаан толгойн үсгийн дарааллаар түүвэрлэн байрлуулж тухайн үг бүрийн англи хэлнээ орчуулж, мөн монгол бичгээр хадан, харгалдах холбоо үг, холбоос үгийг хавсаргасан болно.

  • Нээлттэй ажлын байр